Германы засгийн газар хоёрдугаар сарын 7-ны мягмар гаригт батлан хамгаалахын техник хэрэгсэл үйлдвэрлэдэг хоёр компанид Украин улсад 187 нэгжийн Leopard-1 танк нийлүүлэх зөвшөөрөл өглөө хэмээн BusinessInsider мэдээлжээ.
"Rheinmetall ба Flensburger Fahrzeugbau Gesellschaft компаниуд Украинд 187 нэгжийн Leopard-1 байлдааны үндсэн танк нийлүүлэх зөвшөөрөл авлаа" гэжээ.
Rheinmetall компани Киевт 88 танк нийлүүлэхээр болсон бол FFG компани 99 танк өгнө.
Материалд өгүүлснээр, Leopard-1 танк нь нэлээд хуучирсан ба Шольцын амласан Leopard-2 шиг биш гэнэ. Одоо тэднийг засаж янзлах шаардлагатай ба 2023 оны зунаас Украинд нийлүүлэгдэх аж.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)