Боби хочтой португаль нохой бараг 31 жил амьдраад дэлхийн хамгийн урт настай нохой болж Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгджээ.
2023 оны хоёрдугаар сарын 3-нд Бобийн нас нь 30 жил 268 хоног болсон байв.
Өмнөх дээд амжилт 1939 онд 29 жил таван сар насласан Австралийн нохойнх байжээ. Одоо Боби түүхэнд бүртгэгдсэн хамгийн хөгшин нохой болов.
Дээд амжилтын эзэн нь Рафейру ду Алентежу буюу португалийн мастиф үүлдрийнх ба түүний эзэн Леонель Коста ярьснаар хөдөө эдлэнд тайван амьдралд өссөн нохой, хэзээ ч уягдаж байгаагүй, хүссэн газраараа зугаалдаг амьтан гэжээ.
Боби бусад амьтад нэн ялангуяа мууртай тоглох дуртай гэнэ.
Дашрамд, нохой нь дунджаар 12-14 жил амьдардаг аж.
М.ЦОГТ