Улс орон бүрт номын сангууд өөр өөрийн онцлогтой мөн өөр өөрийн бэрхшээлтэй байдаг.
Кенийн ашгийн бус байгууллага Найробигийн колончлолын үеийн нийтийн номын сангуудыг сэргээн засварлаж, "хүмүүст зориулсан ордон" болгон хувиргаж, тусгаарлагдсан өнгөрсөн үеийг одоотой сүлэж байна.
Найробигийн анхны номын сан 1931 онд зөвхөн цагаан арьст хүмүүст зориулж үүдээ нээсэн байдаг. Дөрвөн сая гаруй хүн амтай, хурдацтай хөгжиж буй нийслэлд номын дэлгүүр маш цөөхөн, эсвэл сайн санхүүждэг номын сан бага байсаар байна. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд колончлолын тогтолцоо нь нийтийн дэд бүтэц, нийгмийн давхаргын тэгш бус хүртээмжийг бүрдүүлсээр байна гэж маргадаг. Ашгийн бус байгууллага барилгуудыг сэргээн засварлахын зэрэгцээ Африк хэл дээрх олон номыг багтааж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үйлчилгээг нэгтгэхийг зорьж байгаа аж.
Кенийн эрдэмтэн Жойс Няирогийн хэлснээр сэргээн засварласан номын сангууд "агуу тэнцвэржүүлэгч" байж магадгүй юм.
Энэ зуур дэлхийн нөгөө талд Бразилийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва улс төрийн эргэн ирэлтийнхээ нэг хэсэг болгон "бууны оронд илүү олон ном өгнө" гэж амласан байна.
Б.Бүжлхамаа