Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британид цэргийн хүчтэй дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрээр Лондонд парламентад хандан үг хэлэхдээ, сөнөөгч онгоцтой болох тухай хатуу шаардлага тавив.
Бараг жилийн өмнө Орос улс түрэмгийлснээс хойш Украины ерөнхийлөгч Зеленский хоёр дахь удаагаа гадаад айлчлал хийж байна. Түүнийг бараг л баатар аятай угтан авчээ. Ерөнхий сайд Риши Сунак түүнийг нисэх онгоцны буудалд угтан авч, хаан Чарльз олон нийтийн хамт уулзав. Зеленский Букингемийн ордонд цэргийн ногоон цамцаа өмссөн байна.
Британий засгийн газар НАТО-г Оростой шууд сөргөлдөөнд оруулж магадгүй гэж болгоомжилж, Украинд сөнөөгч онгоц илгээх уриалгыг эсэргүүцсээр байгаа. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Сунак Их Британи Украины нисгэгчдийг НАТО-гийн стандартад нийцсэн тийрэлтэт онгоц нисгэхэд сургана гэж мэдэгдэж, эцэст нь онгоц илгээхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.
Украин хувийн бэлтгэлдээ хөөрөх зурвасаа асфальтаар хучиж байгаа тул F-16 онгоцууд аюулгүй газардах боломжтой. Зеленский Парламентын танхимын даргад Украины нисгэгчийн дуулга бэлэглэсэн бөгөөд дээр нь “Бидэнд эрх чөлөө бий. Түүнийг хамгаалах далавчаа бидэнд өгөөч" гэж бичжээ.
Нөгөө талд Голланд тэргүүтэй мөрдөн байцаах баг 2014 онд Украины дээгүүр Малайзын агаарын тээврийн онгоцыг сөнөөхөд ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчид ашигласан зенитийн пуужингийн системийг Ерөнхийлөгч Владимир Путин нийлүүлэхээр шийдсэн гэсэн "нотлох баримт" олжээ.
Б.Бүжлхамаа