Сейсмологчид хоёрдугаар сарын 6-ны өдөр Турк, Сирийн нутагт 7,7 магнитуттай газар хөдлөлтийг бүртгэв. Энэ хүчтэй газар хөдлөлтөөр олон зуун байр байшин сүйрч, 5000 гаруй хүн амь үрэгдлээ. Газар хөдлөлтийн төв нь Сирийн хилтэй ойр нэг сая хүнтэй Газиантеп хотоос 27 км-ын зайд 10 км-ын гүн байжээ.
Сүйрлийн төв нь Кахраманмарашийн Пазарчик район болсон байна. Үүний дараа 78 "афтершок" бүртгэгдэв.
Гамшгийн эхний өдрийн сүүлчээр Сирид 1600 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн хэлмэгдсэн нь тодорхой боллоо. Хама хотод амь үрэгдэгсдийн дунд Сирийн Ерөнхий сайдын эгч Насуб Арнус ба түүний хүүхдүүд болон ач зээ нар нь байв. Орон нутгийн эмнэлэгүүд гэмтсэн иргэдээр дүүрсэн байна. Хохирогчдын тоо нэмэгдсээр байна.
Гамшгийн улмаас сүүлийн мэдээгээр, 3549 турк хүн амиа алдсан ба 13293 хүн хэлмэгдэж, 6217 байр байшин нуржээ гэж мэдээлэв. Тус орны гамшгийн хохирол тодорхой гартал багагүй хугацаа шаардах нь тодорхой. Сүүлчийн өдрийн мэдээгээр энэ гамшигт амь үрэгдсэн Турк, Сири хүмүүсийн тоо 5300 орчим болжээ. Нуранги доороос хохирогчдыг гаргасаар байна. Нурсан байрнуудын тоонд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн бүртгэлтэй түүхэн цайз оржээ.
Мөн өчигдөр тус орны зүүн хэсэгт 7,8 магнитуттай шинэ газар хөдлөлт дахин бүртгэгдэв.
Өнгөрсөн газар хөдлөлт өөрийн хүчин чадлаар 130 атомын бөмбөгний дэлбэрэлттэй тэнцэнэ. Дагуулсан сүйрлээрээ тэр 17 мянган хүний амийг авсан 1999 оны наймдугаар сарын гамшигт арай хүрэхгүй хэмээн Туркийн эрдэмтэд хэлж байна. Газар хөдлөлт Туркийн арван мужийн наймд нь хүчтэй мэдрэгдсэн. Газар хөдлөлт нь Зүүн Антолийн цуурлын 180 километрын шугамаар явагдлаа гэж Богазичийн их сургуулийн Кандилли обсерваторын захирал Халук Озенер, сейсмо судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн геофизикч Ахмет Эржан нар ярьжээ.
Тэдний хэлснээр афтершок нь нэлээдгүй урт хугацаанд бүр цаашлаад 2-3 жил үргэлжилж магадгүй гэнэ.
М.ЦОГТ