x

Сирид нурангин дор төрсөн, хүй нь тасраагүй байсан нярайг аварчээ

Сирийн баруун хойд хэсэгт орших Жиндайрис хотод даваа гаригт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нурангин дороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ. Ээж нь газар хөдлөлтийн дараа нурангин дор амаржаад амиа алдсан байна. Мөн охины аав, ах эгч дөрөв болон нагац эгч нь амь үрэгджээ.

Нурангин дороос гаргасан нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч түүний биеийн байдал хэвийн байна гэж мэдэгджээ.

Түүний гэр бүлийнхний амьдрч байсан байшин нь Туркийн хилийн ойролцоо орших Идлиб мужийн Жиндайрис хотод байрладаг ба тус хотод 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүйдсэн 50 гаруй барилгын нэг юм байна.

Охины авга ах Халил аль-Сувади ах дүүс нь нурангинд дарагдсаныг мэдээд гамшиг болсон газарт яаралтай очжээ. Тэрээр мягмар гаригт Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид нурангийг ухаж байгаад хүүхдийн чимээ сонссон. Хүүхдийн хүй нь ч тасраагүй байсан. Нярайн хүйг тасдаж, үеэл маань эмнэлэгт хүргэсэн" гэжээ.

Хүүхдийн эмч Хани Мааруф охин эмнэлэгт ирэхэд биеийн байдал нь сул, биедээ хэд хэдэн хөхрөлттэй, шархалсан байсан гэж ярьсан байна.

Эмч нар "Асар хүйтэн байсан тул хүүхдийн биеийн температур их буурсан байдалтай ирсэн. Бид нярайг дулаацуулж, кальци өгсөн" гэжээ.

Охины ээж Афраа, аав Абдулла болон ах, эгч нарыг нь хамтад нь оршуулсан байна. 

Гамшгийн бүс нутагт сайн дурын тусламж үзүүлэн ажиллаж буй "Цагаан дуулга" байгууллагаас мэдээлснээр Сирид болсон газар хөдлөлтийн улмаас 1800 хүн амиа алдсан байна. Тус байгууллага мягмар гарагт Твиттертээ "Цаг хугацаа улам давчуу болж байна. Хэдэн зуун хүн нурангид дарагдсан хэвээр байна. Хүний амь аврахад хором мөч бүр үнэ цэнтэй" хэмээн жиргэжээ.

Түүнчлэн "Бид хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагуудад хандан гамшигт тусламж үзүүлж буй байгууллагуудад материаллаг дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалж байна" гэв.

НҮБ-аас баруун хойд бүсийн иргэдэд тусламж үзүүлэхээ амласан ч зам эвдрэлтэй болон бусад логистикийн асуудлаас болж хүргэлт түр хугацаагаар зогссон гэж мэдэгдэв. Мөн тусламж хүргэх үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг засгийн газруудад уриалжээ.

Эх сурвалж: ВВС, GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top