Туркийн зүүн өмнөд хэсэг маш хүчтнэй газар хөдөлсний дараах 20 цагийн дотор нурангиас гарган аварсан хүний тоо одоогоор 7300 гаруй болоод байна.
“Нурангиас аварсан манай нутаг нэгтнүүд 7340 болоод байна. Үүний зэрэгцээ аврагч техник хэрэгсэл аврагчдын тоо нэмэгдлээ” хэмээн Туркийн онцгой байдлын газрын (АFАD) төлөөлөгч доктор Орхан Татар мэдэгдлээ.
150 гаруй афтершок
- Эхний газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-нд Кахраманмараш мужийн (Туркийн зүүн өмнөд нутаг) Пазаржик районд орон нутгийн цагаар 04:17-д газрын 7 км-ын гүнд бүртгэгдэв.
- Кахраманмараш, Газиантеп, Хатая, Османи, Адыяман, Малатья, Диярбакыр зэргийн 10 мужид газар хөдлөлт мэдрэгдэж байв.
- Дараа нь дахиад 6,4-6,6 магнитуттай газар хөдлөлт ба 100 чичирхийлэлт Газиантеп мужид бүртгэгдлээ.
- Эхний газар хөдлөлтийн дараагийн цагуудад афтершокын магнитутууд 3,9-4,1 хүртэл буурч эхэллээ гэж AFAD зарлав.
- Өдөр нь Туркийн зүүн өмнөд нутагт дахиад 4,2. магнитудтай газар хөдлөлт болов. Түүний төв нь Малатья мужид байлаа. Афтершок гэх давталтын чичирхийллийн долгион Анкара хотод мэдрэгдэж байв.
- Хоёрдугаар сарын 6-ны өдөр янз бүрийн хүчтэй газар хөдлөлтүүд гарсны нэг нь эхнийхтэй адил 7,7. магнитудтай, төв нь газрын гадаргаас 2 км-ын гүнд Кахраманмараш хотоос 67 км-ын зайд байлаа. Сейсмологчид 150 гаруй афтершокыг бүртгэв.
- Газар дундын тэнгисийн эрэгээр цунамийн аюул байхгүйг Турк зарлав.
- Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган газар хөдлөлтийг тус орны 1939 оноос хойших томоохон гамшиг гэж нэрлээд бүх нийтийн гашуудлыг хоёрдугаар сарын 12 хүртэл зарлажээ.
- Сейсмогийн идэвхи Израиль, Кипр, Ирак, Ливан, Абхаз, Гүрж, Армен, Орост мэдрэгдэж байв. Гренландад хүртэл тэр нь мэдрэгджээ.
- Өнөөдрийн энэ гамшиг нь Туркийн түүхэн дэх 1999 оны Гантиг тэнгисийн эргийн Измитийн 7,7 магнитудын газар хөдлөлттэй эн зэрэгцэхээр байна. Тэр үед 17500 хүн амь үрэгджээ.
Бусад орнууд дахь газар хөдлөлт
- Газрын түлхэлт хоёрдугаар сарын 6-ны шөнө Израиль даяар гарсан ч эврэл, сүйрэлийн мэдээлэл байхгүй.
- Киприйн нийслэл Никосийн байр сууцнуудад хана дээвэр чичирхийлж, чийдэн савчин тавилгууд хөдөлж байв.
- Ливаны нийслэл зэргийн олон районуудад газар хөдлөлт хүчтэйгээр мэдрэгдсэн ч гамшгийн мэдээлэл гарсангүй.
- Багдад хотод 04:20 цагийн үеэр хэдэн минутын турш байр сууц савлаж байсан ч эвдрэл сүйрэл бүртгэгдсэнгүй.
- Италийн Иргэний хамгаалалтын албанаас Калабриа, Апулиа, Сицилийн эрэг орчмоор цунамийн түгшүүр зарласан байлаа.
- Абхазад бага зэргийн чичирхийлэл гарчээ.
- Армений Ереван, Гюмри хотуудад 3 орчим магнитудтай газар хөдлөв.
- Туркийн хоёр дахь газар хөдлөлтийн долгион Батумид хүрсэн байна.
- Казахстаны өмнөд нутгаар газар хөдлөлтийн хүч 5,4 магнитуд гэж бүртгэгджээ.
Хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Турк, Сирийн нутаг нь ихээхэн аюултай бүсээр тооцогдож ирсэнгүй. Тэнд сүүлийн 100 жилийн дотор сейсмо идэвхи өндөр биш байсан. Тиймээс ч олон байр байшин сүйрсэн нь тэр нутгийн эрсдлийг тооцоогүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэв. Мөн газар хөдлөлтийн эрсдлийн шалгалт хийгдэж ирээгүйн гай юм.
М.ЦОГТ