x

Сирийн хөлбөмбөгчид, Туркийн бөхчүүд нурангид дарагджээ

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Турк, Сирид болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийллээ. 

Тэрээр "Турк, Сирийн зүүн өмнөд бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, сүйрлийн улмаас их хэмжээний хохирол учирсанд маш их харамсаж байна. Хохирогчдын зарим нь залуу тамирчид байсан нь нөхцөл байдлыг бүр ч эмгэнэлтэй болгож байна. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт спортын тэмцээнд оролцож байх үедээ амиа алдсан тамирчид болон хохирсон бүх хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Олимпын гэр бүл Турк, Сирийн сэргээн босголтод бүх чадлаараа туслах болно” гэж мэдэгдэв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цөөнгүй тамирчин газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд байна.

Сирийн шигшээ багийн төлөө 14 тоглолтод есөн гоол оруулж байсан хөлбөмбөгч Надер Жоухадар хүүгийн хамт нас баржээ. Туркийн хөлбөмбөгийн 1-р лигт тоглодог хаалгач Ахмет Туркаслан нуранги дор дарагдсан хэвээр байна. Мөн Туркт тоглож байсан Ираны гурав, Камеруны нэг хөлбөмбөгч нас барсан гэх мэдээлэл иржээ.

“Марасспор 1920” багийн хөлбөмбөгчид газар хөдлөлтийн улмаас сүйдсэн зочид буудалд байрлаж байсан гэх мэдээлэл бий. Мөн өсвөрийн тэмцээнд оролцож байсан волейболын 14 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй багийн хүүхдүүд гамшигт нэрвэгдсэн байж болзошгүй хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. 

Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга Таха Акгуль нурангид дарагдсан чөлөөт бөхийн 30-40 тамирчныг гаргаж авахад тусламж хэрэгтэй байгаа тухай мөн бичсэн байна. 

Гамшигт сүйрлийн дараа Турк улсад бүх төрлийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоогоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top