Туркийн хөлбөмбөгч, “Малатьяспор” клубийн хаалгач Эйюп Тюркаслан газар хөдлөлтөөр амиа алджээ.
Тэрээр Газиантеп хотод төрсөн, 28 настай байсан юм. Түүнийг барилгын нурангид дарагдан амиа алдсан талаар Туркийн сэтгүүлч Тарик Ожден мэдээлсэн байна.
Өчигдөр өглөө үүрээр Турк болон Сирийн зарим нутагт эхэлсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар 3830 гаруй байв. Харин 12:00 цагийн байдлаар 4300-д хүрчээ.
Мөн дэлхийн 65 орон Туркт тусламж үзүүлэхийг санал болгоод байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр болсон газар хөдлөлтүүдийг тус улсад 1939 оноос хойш тохиолдоогүй хамгийн хүчтэй байгалийн гамшиг гэсэн юм.