Турк улс дөрөвдүгээр шатлалын онц байдал зарлалаа. Энэ нь бусад улс орнуудаас тусламж авахаас аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэсэн үг юм.
Өчигдөр өглөө үүрээр Турк болон Сирийн зарим нутагт эхэлсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар 3830 гаруй байв. Харин 12:00 цагийн байдлаар 4300-д хүрчээ.
Аврагчид нуранги дундаас амьд иргэдийг хайсаар байна.
Дайн, дүрвэгсдийн хямрал, эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн тус бүс нутагт болсон бас нэгэн аймшигт гамшиг болж байна.
Даваа гаригийн үүр цайхаас өмнө Туркт 1939 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болох 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүнээс хэдэн цагийн дараа үдээс хойш 7.5 баллын хүчтэй хоёр дахь чичиргээ бараг эхний цочролтой адил хүчтэй байж газар авч дахин чичирхийлжээ.
Турк улсад наад зах нь 3000 гаруй хүн амиа алдаж, 13,300 гаруй хүн шархадсаж, 5,600 гаруй барилга байгууламж нурсан гэж засгийн газар мэдэгдэв. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо хаашаа явж байгааг бид мэдэхгүй байна" гэжээ.
Сирид аврах албаныхан шөнөжин ажиллахдаа их гэрлийг ашигласан байна. Тус улсын эрүүл мэндийн яам болон Цагаан дуулгатны тусламжийн бүлгийн мэдээлснээр 1450 гаруй хүн нас барж, орон даяар олон мянган хүн шархадсан байна. Сирийн дайны олон дүрвэгсэд Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт мөн байна. Газиантеп хотоос явуулж буй хамгийн том ажиллагааны нэг болох НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр тус улс 3.6 сая Сирийн дүрвэгчийг хүлээн авсан нь бусад улсаас илүү байна.
Туркээс болон Сирийн хилийн цаанаас олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүд нурсан барилгууд болон аврах багийнхан нурангин дундаас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгааг харуулжээ.
Зарим хүмүүс бороонд гэрээсээ дайжиж, машинд хорогдсон байна.
Гамшигт өртөөд буй Турк, Сири улсуудад хамгийн түрүүнд АНУ, Япон, Азербейжан, Узбекистан, Энэтхэг, Испани улсууд тусгай баг, эрэлч нохойгоо ирүүлжээ.
Б.Бүжлхамаа