Ираны эрх чөлөөг илэрхийлэгч Азади цамхгийн дэргэд бүжиглэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн залуу хос арван жилийн хорих ял сонсжээ. Тэднийг авлига хээл хахууль, биеэ үнэлэлт, суртал ухуулга өдөөсөн хэрэгт буруутгасан байна.
Хэв журмын цагдаа нарын саатуулсан 22 настай эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор шударга ёс шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал хүчээ авч буй.
Уг жагсаалд оролцсон хүмүүст эрх баригчид хүнд ял оноож буй талаар BBC агентлаг мэдээлсэн билээ.
Гудамжинд бүжиглэж буй бичлэгээ цацсан залуу уг жагсаалтай огт холбоогүй юм. Тэд бичлэгээ хоёр сая орчим дагагчтай инстаграм хаягтаа нийтэлснийхээ дараа баривчлагдсан байна. Тэднийг мөн олон нийтийн сүлжээ ашиглахыг хорьжээ.