Шведийн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Рихард Йомсхоф "Шведүүд дахин зуун Коран шатаах ёстой" гэж мэдэгдэхдээ "Туркийн хилэгнэлд нь дахин зуу Коран шатаан хариулах хэрэгтэй" гэж хэлжээ.
Өмнө гарч байсан мэдээгээр, барууны хэт даврагч "Хатуу хандлага" намын лидер Расмус Палудан Стокгольм дахь Туркийн ЭСЯ-ны өмнө Коран судрыг шатаасанд нийгмийн ийм хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэж бодоогүй, үүнийг хийсэндээ харамсахгүй байна гэсэн юм.
"Би Туркт хандаж буйгаа харуулсан, тэгээд л болно гэж бодсон юм. Гэтэл бүгд өөр байжээ... Гэвч үүнийг хийсэндээ харамсаагүй, чухал улс төрийн шалтгаан байсан. Их олон хүн намайг хөнөөхөөр занал хийж байгаа нь надад гуниг төрүүлж байна" хэмээн тэр ярьсан байв.
М.ЦОГТ