Британийн арми дэлхийн дөрвөн хүчирхэг АНУ, Орос, Хятад, Францын армиудтай эн зэрэгцэн тулалдаж чадахгүй Герман, Италийн армийн төвшинд хүртэл суларчээ.
Телевизийн мэдээгээр, Америкийн цэргийн өндөр тушаалтнууд өнөөдөр Британийн армийг үнэлэхгүй байгаа ба байдлыг засч залруулахын тулд наад зах нь 10-аад жил, их зарлага хэрэгтэй гэжээ.
Өнөөдрийн байдлаар, Нэгдсэн вант улсын армийн агуулахууд дахь сум хэрэгслийн нөөц нь хэдэн өдрийн эрчимт байлдаан явуулах хэмжээнийх. Одоо Оросын армийн Украинд хэрэглэж байгаа дрон ба пуужингуудаас Британийн Агаараас хамгаалах систем Британийг хааж чадахгүй. Британичуудад зүгээр л таарч тохирох систем байхгүй. Бусад асуудлуудад хуягт техник ба зэвсэглэл аж. Тэдний хамгийн шинэ зэвсэг нь 30 жилийн өмнө бүтээгджээ.
Засгийн газраас гаргаж байгаа хөрөнгийн нөөц нь армиа зэвсэглэхэд яагаад ч хүрэхгүй байгаа. Танк, их буу, нисдэг тэрэг бүхий ганцхан дивиз бэлтгэхэд Лондонд наад зах нь 5-10 жил шаардлагатай болоод байна.
М.ЦОГТ