Британичуудад хүүхдүүдээ хооллох нь хүндэл болж байна. Сурагчид өлсгөлөн үлдэхгүйн тулд элдэв заль хэрэглэх болсон ба багш нарын яриагаар сургуулиудад бие биенийхээ хоолыг хулгайлах явдал эрс нэмэгдсэн байна. Хулгайлсан хоолноосоо гэртээ авч очих нь бас нэмэгджээ. Зарим хүүхдүүдэд сургууль дахь хоол унд бараг л цорын ганц боломж болсон байна хэмээн америкийн The New York Times сонинд бичжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Их Британийн инфляц 1981 оноос хойш хамгийн доод төвшинд байв. Үүний гол шалтгаан нь эрчим хүчний үнэ тариф болсон юм. Хоол хүнсний үнэ ч мэдэгдэхүйц нэмэгдсэн байлаа.
Өнгөрсөн оны сүүлчээс хүнсний бүтээгдэхүүний үнэ ойролцоогоор 20 хувиар нэмэгджээ.
М.ЦОГТ