Баруун Австралийн эрх баригчид аюултай цацраг идэвхт капсулыг хайж байна. Энэ нь нэг зоосноос бага хэмжээтэй бөгөөд өргөн уудам цөлийн хурдны замын дагуу хаана ч байж болох юм.
Баруун Австралийн хойд хэсэгт орших Рио Тинтогийн уурхайгаас мужийн нийслэл Перт рүү явж байсан ачааны машинаас уул уурхайд ашигладаг мэдрэгчийн нэг хэсэг болох төхөөрөмж унасан гэж таамаглаж байна. Нийт 870 миль (1400 километр) аялал хэдэн өдөр үргэлжилсэн байна.
Хайлтын ажил нь цацрагийн мэдрэгчийг ашиглах явдал юм.
"Бидний хийж буй зүйл бол нүдний хараагаар өчүүхэн жижиг төхөөрөмж хайх явдал юм" гэж албаны хүн хэлэв.
Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар хэрэв та ийм цацраг идэвхт байж болзошгүй эд юм анзаарсан бол таван метрээс багагүй зайтай байгаарай. Капсул нь цезий-137 агуулдаг. Нэг метрийн зайд нэг цаг өртөх нь 10 рентген зураг авсантай тэнцэнэ. Удаан хугацаагаар ойртох нь арьсны түлэгдэлт, цочмог цацрагийн өвчин, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй ажээ.
Б.Бүжлхамаа