x

Швед, Финланд улсыг НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт эсэргүүцлийн жагсаалын улмаас хойшлогдлоо

Швед, Финландын НАТО-д элсэх тухай асуудлыг хэлэлцэх Брюсселийн уулзалт хойшлогдсоныг Туркийн засгийн газар баталж, эсэргүүцлийн үйл ажиллагааны дунд ийм уулзалт хийх нь утгагүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Стокгольмд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Исламын шашныг эсэргүүцэгч идэвхтэн Коран судрыг шатаасан нь Туркийн дургүйцлийг төрүүлэх гол шалтгаан болсон. Учир нь Турк улс элчин сайдын яамных нь гадаа эсэргүүцлийн жагсаал хийх зөвшөөрөл олгосонд Шведийн эрх баригчдыг буруутгаж байгаа юм.

Туркийн гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу Швед улс исламын шашныг эсэргүүцэгч, Курдын зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжигчдийг Стокгольмд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаас сэргийлж чадаагүй, үзэн ядалт, ялгаварлан гадуурхах үйл ажиллагаанд хамсаатан болсон гэж буруутгасан байна. Одоогоор Чавушоглугийн мэдэгдлийн хариуд Шведийн талаас байр суурь илэрхийлээгүй байна. Мөн энэ 7хоногт Туркийн ерөнхийлөгч НАТО-гийн өргөжин тэлэлтэд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлж, цэргийн эвсэлд нэгдэхэд нь дэмжинэ гэж хүлээхгүй байхыг Шведийн талд анхааруулсан.

Швед Финланд улсууд Оросыг Украинд дайн эхлүүлсний дараахан төвийг цахих бодлогоосоо ухарч, НАТО-д гишүүнэчлэх өргөдлөө гаргасан. Одоо НАТО-гийн гишүүн орнуудаас Турк улс Швед Финландын элсэх хүсэлтийг соёрхон батлаагүй байгаа юм. Шведийн засгийн газар иргэнийх нь дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөөг үндсэн хуулиар хамгаалсан байдаг иймээс иргэд нь дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй, гэхдээ хүчирхийлэл үзэн ядалтын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Европд Коран судрыг шатаасан нь дэлхий даяар олон сая мусульмануудын уур бухимдлыг хөдөлгөснөөс Исламын орнуудад олон сая мусульманчууд эсэргүүцэн жагсаж байна.

Тухайлбал, Ираны мусульманууд Исламын шашны ариун судар Кораныг шатаасны нь хариу болгож Шведийн төрийн далбааг шатаан, Швед Америк, Израйлын эсрэг уриа лоозон барин жагсаж байна. Ийм төрлийн жагсаал Ирак, Афганистан, Ливан, Малайз, Йорда, Йемен, Пакистан зэрэг исламын орнуудад үргэлжилж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top