НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик хэвлэлийн бага хурал дээр Украины атомын цахилгаан станцуудад барууны тусламжийн зэвсгийг хураан хадгалж байгаа тухай асуултанд хариулт өгөхөөс зайлс хийв. Тэрээр энэ талын мэдээлэл байхгүй учир асуултаа Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагад тавихыг санал болгов.
Нэгдүгээр сарын 23-нд ОХУ-ын Гадаад тагнуулын алба, өөрт нь байгаа баттай мэдээллээр Украины Зэвсэгт хүчин баруунаас авсан сум зэвсгийг Атомын цахилгаан станцуудынхаа дэвсгэрт хураан хадгалж байна гэжээ. Цөмийн аюул гарна гээд Оросын ЗХ цохилт өгөхгүй гээд тэд зэвсгийг тэнд хурааж байна. Мөн сум зэвсэг золгүй тохиолдлоор дэлбэрч гай таривал Оросыг буруутгана гэж хэлнэ хэмээн Оросын Тагнуулын алба сануулсан байв.
М.ЦОГТ