Ирэх 2-3 долоо хоног Украин дахь сөргөлдөөний шийдвэрлэх үе болно хэмээн Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгдлээ.
Тэрээр "Ойрын долоо хоногууд, хоёр эсвэл гурван долоо хоногт шийдвэрлэх болно... 2023 онд юу болох нь үүнээс хамаарна. Тэр нь бидний ирээдүйг тодорхойлно" гэлээ.
Мөн тэрээр Украинд цэргийн тусламжаа нэмэгдүүлэх хэрэгтэйг хэлсэн байна.
Барууны орнууд энэ сараас эхлэн Украинд танк нийлүүлэх талаар ярьж эхэлсэн. Европын орнуудын нөөцөөс Leopard-2 машин нийлүүлэх нь одоо Германы шийдвэрээс хамаарч байна.
WarGonzo сайтын сурвалжлагч нар өөрийн эх сурвалжийн мэдээнээс ишлэн Leopard 2 танк Николаев мужид үзэгдсэн гэв. Тэндхийн хуягт танкийн үйлдвэрт эхний машинуудыг авчирсан байж болох юм. Тийм танкуудыг чиргүүлтэй машинаар зөөсөн гэж тэд мэдээлжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)