Олон жилийн турш Хятад улс дэлхий даяар хүчээ өргөжүүлэхийн тулд өөртөө итгэлтэйгээр мөнгөнд тулгуурласан арга барилыг баримталж ирсэн билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс Номхон далайн өмнөд хэсгийн Соломоны арал улсуудын эдийн засаг, улс төрийн өнцөг булан бүрт мөнгөөр зодон орж ирсэн.
Харин одоо Соломоны арлуудын оршин суугчид Хятадын нөлөөгөө өргөжүүлэх оролдлогыг эсэргүүцэж байгаа нь Бээжингийн түрэмгий арга барилд эргэлзээ төрүүлж байна. Тэд Хятад улсыг бүтээмжтэй, анхаарал халамжтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч тэдний дарангуйлагч, завхруулагч хүчин гэдэгт илүү түгшиж байна.
Хятад улсын барьж буй шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн цалинг өгөөгүй тухай гомдол, авлига авсан гэх мэдээлэл их байна. Оршин суугчид Хятадтай аюулгүй байдлын асуудлаар нууц хэлэлцээр хийх нь засгийн газар илүү автократ болж, Бээжинтэй ойртох тусам тэдний ардчиллыг алдагдуулж болзошгүй гэж эмээж байна.
"Ард түмэнтэй зөвшилцсөн зүйл алга. Үүнд хэн ч баярлахгүй байна" гэж Соломоны овгийн ахлагч хэлжээ.
АНУ болон түүний холбоотнууд Бээжин ирээдүйн болзошгүй мөргөлдөөнийг урьдчилан харж, гүний усан боомтууд болон хиймэл дагуулын холбооны сайтуудыг аюулгүй болгож, үйлчлүүлэгч улс байгуулж байна гэж санаа зовж байна. Хятадыг эсэргүүцэхийн тулд Австрали энэ жилд Соломоны арлуудад 100 сая гаруй долларын санхүүгийн тусламж үзүүлнэ.
Б.Бүжлхамаа