Киев 300 ширхэг барс танк авах сонирхолоо гаргасан ч дөнгөж 87 нэгжийн Leopard-2 машиныг барууны орнууд зун гэхэд нийлүүлсэн байж болох тухай Италийн Quotidiano Nazionale сонин мэдээлжээ.
"Киевт ... Leopard-2 нийлүүлэгдэнэ гэж бүгд л үзэж байгаа.... Гэтэл тэдний тоо цөөхөн байх бололтой" гэж сонин бичээд энэ хавар гэхэд Украинд 33-73 танк нийлүүлэгдэх магадлалтай гэв.
"Тэдэн дээр өөр 22 нэгжийн 22 Leopard-2 болон 88 Leopard-1 үйлдвэрлэгчээс шууд нэмэгдэж болно. Гэхдээ тэр нь оны сүүлчээр эсвэл 2024 оны сүүлчээр л бэлэн болох юм" хэмээн мэдээнд өгүүлжээ.
Герман 19 ширхэг Leopard-2 танк илгээх ёстой. Нийт 247 барснаасаа Польш 14 ширхэгийг зун гэхэд дахиад 14 ширхэгийг өгөх эрмэлзэлтэй байгаа. Энэ танкнаас Финлянд аравыг, Нидерланд 14-ийг өгөх боломжтой. Энэ тохиолдолд нийлүүлэгдэх нийт танкийн тоо 73 болно.
Дээр нь Португали, Дани хоёрын танкууд нэмэгдэж магадгүй. Rheinmetall компанийн агуулахад 100 танк (22 Leopard 2 ба 88 Leopard 1) байгаа. Үйлдвэрийн тэргүүн Армин Паппергер хэлснээр тэднийг бэлэн болгоход хэдэн зуун евроны хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Ингэхээр тэд оны эцсээс нааш бэлэн болохгүй нь...
М.ЦОГТ