Хятад улс цөөрч буй хүн амаа яаралтай нэмэгдүүлэх шийдвэр гаргахыг хичээж байна. Үүнтэй холбоотой саяхан гарсан нэгэн стратегийн шийдвэр нь нөхөн үржихүйн тусламжийн журмын татаас ажээ.
Засгийн газар үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагдсан in vitro буюу I.V.F гэх мэт эмчилгээний зардлын тал орчим хувийг улсаас төлөхөө амлажээ. Энэ мөнгө нь тойрог бүрт 5,000-12,000 доллар зарцуулах боломжгүй хосуудын амьдралыг өөрчилнө. Энэхүү төлөвлөгөө нь тус улсын бага төрөлттэй тэмцэхийн тулд Хятадын албаны хүмүүсийн хэрэгжүүлж буй арав гаруй арга хэмжээний нэг нь юм.
Хэдийгээр I.V.F-ийн эрэлт хэрэгцээ тодорхой байгаа ч түүний эмнэлэгт үйлчлүүлэхээр ирж буй өвчтөнүүдийн тоо жил бүр бага байдаг хэмээн Бээжингийн нэг эмнэлгийн дарга хэлжээ. Тэрээр "Хүмүүс хүүхэдтэй болох хүсэлгүй байна" гэж гүйцэтгэх засаглалд онцлон дуулгав. Энэ бол Хятадын төрөлт буурч буйгаа буцаахыг оролдож буй хамгийн том сорилт билээ.
Хятадын хүн ам дахин өсч эхлэх нь бараг боломжгүй гэж шинжээчид үзэж байгаа. Гэвч нөхөн үржихүйн туслах технологийг илүү олон хүнд хүртээмжтэй болгох нь тус улсын төрөлтийг тогтвортой байлгахад туслах юм.
Б.Бүжлхамаа