Их Британийн хааны гэр бүлийнхний нэр хүнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нилээн унасныг Ipsos Mori гэх судалгааны компанийн санал асуулга харууллаа гэж Daily Mail сонин мэдээлжээ.
Ханхүү Уильямын чансаа мэдэгдэхүйцээр бууран 61 хувь болсон байна. Түүнийг сарын өмнө асуугдагчдын 68 хувь дэмжмж байлаа. Кейт Миддлтон ба ханхүү Гарри нарын чансаа 7 хувийн уналттай, Меган Маркл 5 хувиар, гүнж Анна 4 хувиар, III Карл хаан 3 хувиар тус тус дэмжлэгээ алджээ.
Консерт хатан хаан Камиллагийн чансаа хувирсангүй, өнгөрсөн оны сүүлчээр түүнийг британичуудын 38 хувь дэмжиж байв.
Гэсэн ч арванхоёрдугаар сард Ipsos Mori чансааны дээд хэсэгт ханхүү Уильям бичигдээд дараа нь Кейт Миддлтон (түүнийг асуугдагчдын 60 хувь дэмжив) ба Анна гүнж мөн л 60 хувьтайгаар оржээ.
Уэльсийн ханхүүгийн талаар 18-34 насныханаас илүүтэйгээр 55-75 насныхан таатай сэтгэгдэлтэй байдаг гэнэ.
М.ЦОГТ