Сар шинийн баярын үеэр Лос-Анжелес хотын захын дүүрэгт Ази хотхонд олныг хамарсан буудлага болсны бас нэг хохирогч өчигдөр эмнэлэгт нас барж, амь үрэгдэгсдийн тоо 11-д хүрчээ.
Энэхүү халдлагын хохирогчид ихэвчлэн 50-70 насныхан байжээ. Албаныхан Ми Нхан, Лилан Ли гэх хоёр хохирогчийг тогтоосон бөгөөд бусад хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоог хүртэл гараагүй байна.
72 настай сэжигтэн Ху Кан Тран ням гаригт ойролцоох хотод баригдсан бөгөөд цагдаа нар түүнийг бүсэлсний дараа өөрийгөө буудаж хөнөөсөн байна. Мөрдөн байцаагчид түүнийг зарим хүмүүсийг тусгайлан онилж, бусдыг санамсаргүй байдлаар буудсан гэж үзэж байгаа аж. Сэжигтэн саяхан явуулын цэцэрлэгт хүрээлэнд амьдарч байсан газрынхаа ойролцоох цагдаагийн хэлтэст очиж, гэр бүлийнхэн нь түүнийг хордуулж байна гэж мэдүүлсэн талаар албаны хүн мөн хэллээ.
Халдлагын үеэр аав нь суманд оногдож, ээж нь сураггүй алга болсон нэгэн эмэгтэй "Бид хамгийн муу зүйлд сэтгэлзүйн хувьд бэлдэж байна" гэжээ.
Зэвсэгт этгээд ойролцоох хоёр дахь халдлага үйлдэхийг завдсан гэж албаны хүмүүс мөн мэдэгдэв.
26 настай сэжигтэнг мөн барьсан бөгөөд түүний гараас хагас автомат буу салгаж авсан гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа