Энэтхэгт жилд 1500 орчим бүтээл дэлгэцнээ гардаг. Гэвч өдөр бүр Мумбай хотын үзэгчид 27 жилийн тэртээ анх цацагдсан "Dilwale Dulhania Le Jayenge" киног үзэхээр театрт ирдэг хэвээр байна.
D.D.L.J. нэрээрээ алдаршсан тус кино нь 1990-ээд онд Энэтхэгт өрнөсөн эдийн засаг дөнгөж нээгдэж байсан үеийн тухай өгүүлдэг байна. Өнөөгийн Энэтхэг улс олон талаараа кинонд тусгагдсантай хэвээр байгаа. Эдийн засаг өсөж нэмэгдэх үе дээрээ, эмэгтэйчүүд илүү их эрх чөлөөг эрэлхийлсэн хэвээр. Мөн орчин үеийн байдал ба консерватизм хурцадмал байдалтай хэвээр байна.
Гэвч 1995 онд кино нээлтээ хийснээс хойш хязгааргүй боломжийн мэдрэмж багассан. Либералчлалын эхэн үеийн үр өгөөж дээд цэгтээ хүрч, эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрэхийн хэрээр хөдөлгөөнт байдлын хүсэл эрмэлзэл буурчээ. Мумбай хотын зарим хүмүүс нь өнгөрсөн үе рүү зугтахын тулд тасалбар худалдаж авдаг бол зарим нь урам зориг хайж киног дахин дахин үздэг байна.
"Би өдөр бүр ирдэг. Би өдөр бүр ирэх дуртай" гэж эмэгтэй гол дүрийн нэр болох Симран гэх нэртэй ижил нэртэй нэгэн эмэгтэй хэлэв. Тэрээр ойролцоох улаан дэнлүүний гудамжинд биеэ үнэлдэг нэгэн аж.
Б.Бүжлхамаа