Шинэ Зеландын тахлын эсрэг өвөрмөц арга барилыг удирдаж байсан Крис Хипкинс ирэх сард шинэ Ерөнхий сайд болох гэж байна.
Өдгөө 44 настай Хипкинс нь Хөдөлмөрийн намын дарга болох нь тодорхой нэр дэвшигч байсан юм. Эрүүл мэндийн сайд, дараа нь Шинэ Зеландын Ковид-19-ийн хариу арга хэмжээг хариуцсан сайдын хувьд тэрээр тахал өвчний эсрэг тус улсын хатуу боловч олон нийт сайшаасан хариу арга хэмжээний нүүр царай болсон нэгэн.
Шинэхэн удирдагч одоо хэд хэдэн томоохон сорилтуудтай тулгарна. Сонгогчид инфляци, орон сууцны хямрал үргэлжлэл болон гэмт хэрэг, хүүхдийн ядуурал зэрэг нийгмийн бусад асуудлуудаас амрахын түүс болж байгаа. Тэрээр Ардернийн удирдлагыг замхруулсан тахлын бодлоготой холбоотой байдлаасаа гарахын тулд тэмцэж магадгүй юм.
Мөн тэрээр ирэх 10-р сард болох үндэсний сонгуульд Хипкинс баруун төвийн Үндэсний намын дарга Кристофер Луксонтой өрсөлдөх болно.
Шинжээчдийн үзэж буйгаар парламентын засаглалтай үед удирдагчид огцрох нь элбэг. Гэхдээ Ардерн энэ цагт үед огцорсон нь онцгой тохиолдол болж байна гэжээ.
"Дэлхийн хүчирхэг хүмүүс, тэр байтугай зарим сонгогдсон ерөнхийлөгчид ч тэднийхтэй харгис хэрцгий зууралдаж байгаа энэ үед удирдагч сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа" гэж Таймсын Макс Фишер бичжээ.
Б.Бүжлхамаа