Таван жил гаруйн хугацаанд засгийн эрх атгаж байсан Жасинда Ардерн хоёрдугаар сарын эхээр буюу хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө Шинэ Зеландын Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэж мэдэгджээ.
Гэнэтийн мэдэгдэлдээ тэрээр "энэ ажлыг хийхэд хангалттай хүч" байхгүй болсон гэж хэлэв.
Шинэ Зеландын сүүлийн 150 жилийн хамгийн залуу Ерөнхий сайд, 42 настай Ардерн дэлхийн либерализмын бэлгэ тэмдэг болсон. Түүний тод феминизм, нинжин сэтгэлийн улс төрийг онцолсон байдал нь түүнийг илүү дэгжин, эрчүүдээс ялгаруулж байв.
Тэрээр аравдугаар сард сонгууль болох гэж байгаатай холбогдуулан эх орондоо улс төрийн сорилтууд гүнзгийрч байгааг цохон тэмдэглэжээ. Түүний Хөдөлмөрийн нам санал асуулгаар баруун төвийн Үндэсний намаас хэдэн сарын турш хоцорч байна. Энэ амралтын өдрүүдэд нам шинэ удирдагчаа сонгох боловч Ардернд тодорхой залгамжлагч байхгүй хэвээр байна.
Жасинда Ардерн "Улс орныг удирдах нь хэн нэгний хийж чадах хамгийн онцгой ажил боловч хамгийн хэцүү ажил гэдэгт би итгэдэг. Чи бүтэн танкгүй бол, нэмээд гэнэтийн сорилтуудтай тулах нөөцгүй бол энэ ажлыг хийж чадахгүй, хийх ёсгүй" гэжээ.
Таймс сонины Сиднейгийн товчооны даргын үзэж буйгаар цар тахал түүнийг сүйрүүлсэн байж магадгүй аж. Түүний засаг захиргаа уртасгасан хөл хорионд найдсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, онлайн эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн вакцины мандатыг эрхийн зөрчил гэж үзсэн хүмүүсийн бай болсон тул түүний эсрэг заналхийлэл нэмэгджээ.
Б.Бүжлхамаа