Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский өчигдөр нисдэг тэрэгний ослоор амиа алдсан 14 хүний нэг байв. Тэрээр өнгөрсөн жил Орос түрэмгийлснээс хойш амиа алдсан Украины хамгийн өндөр албан тушаалтан юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа ч онгоцыг сөнөөсөн гэх анхны шинж тэмдэг илрээгүй байна.
Нисдэг тэрэгний ослын улмаас Киев хотын захын нэгэн цэцэрлэг мөн гэмтсэн байна. Осол өглөөний 8:20 цагт болсон бөгөөд энэ цаг бол эцэг эхчүүд хүүхдүүдээ эд албанд нь хүргэж өгдөг үе. Амиа алдсан хүмүүсийн тоо зөрчилдөж байгаа ч албаныхан мэдээлснээр уг ослоор хүүхдүүд ч мөн амиа алдсан байна.
Монастырскийн үхэл дайны эсрэг хүчин чармайлтад чухал үүрэг гүйцэтгэсэн яаманд хүнд цохилт боллоо. Тэрээр цагдаа, онцгой байдлын албадыг удирдаж, пуужингийн цохилтын дараа аврах ажиллагааг удирдаж байв. Түүний тэргүүн орлогч, мөн Украины дайны үеийн удирдлагын гол зүтгэлтнүүд амь үрэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Швейцарьт болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад хандан видео үг хэлэхдээ хохирогчдын дурсгалыг хүндэтгэн хэсэг зуур чимээгүй байхыг уриалж, дараа нь халуун яриа өрнүүлэв.
“Эмгэнэлт явдал амьдралаас давж гардаг. Дарангуйлал ардчиллыг давж байна” гэж Зеленский хэлээд "Чөлөөт ертөнцийн сэтгэн бодох цагийг террорист улс алахдаа ашигладаг" гэж нэмж хэлжээ.
ОХУ 2014 онд өөртөө нэгтгэсэн Крымийг онилоход шаардлагатай зэвсгээ Украинд өгөхөөс АНУ удаан хугацаагаар татгалзсаар ирсэн. Гэвч байдал хурцдах эрсдэлтэй ч энэ байр суурь зөөлөрч эхэлж байна. Киев эзлэгдсэн Мелитополь, Мариуполь хотуудаар дамжуулан Крымийг Оростой холбодог чухал хангамжийн зам болох Оросын хуурай замын гүүрийг дайрахаар төлөвлөж байна.
Б.Бүжлхамаа