Хятадад сүүлийн хэдэн арван жилд анх удаа нас баралт нь төрөлтөөс давж, олон шинжээчдийн таамаглаж байснаас ч хурдан, илүү огцом нөхцөл байдал үүссэн гэсэн мэдээнд эдийн засагчид түгшиж байна.
Хятадын хүн ам буурч байгаа нь хамгийн олон хүн амтай орон хэмээх байр сууринд заналхийлж байна. Ажиллах хүч нь хумигдаж байгаа нь дэлхийн эдийн засгийг сүйрүүлж, ойрын хэдэн арван жилд хүч чадлыг нь сулруулж болзошгүй юм. Мөн засгийн газрын чиг хандлагыг өөрчлөх, удаашруулах хүчин чармайлт хэтэрхий бага, хэтэрхий оройтсон байж магадгүй байна.
Илүү боловсролтой ажиллах хүч, залуучуудын тоо цөөрч байгаагаас үүдэн Хятад дахь үйлдвэрийн ажилчдын хомсдол нь Хятадаас гадуурх хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлж, Хятадын импортын бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай орнуудын инфляцийг улам хурцатгаж болзошгүй юм.
Хятадын хүн амын бууралт нь хэрэглэгчдийн зарлагыг бууруулж, Хятадад найдаж буй дэлхийн бизнесүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Хятад улсын хэмжээнд төрөлт буурч байгаа нь эдийн засгийн бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон аюул учруулж байна. Мөн хумигдаж буй ажиллах хүч нь Хятадын хөгширч буй хүн амыг дэмжихийн төлөө тэмцэж магадгүй юм.
2019 оны тайланд Хятадын өндөр настай оршин суугчдын орлого олдог тус улсын үндсэн тэтгэврийн сан 2035 он гэхэд мөнгөгүй болно гэж таамаглаж байсан. Хятад улс 1980 оноос 2016 он хүртэл хэрэгжиж байсан нэг хүүхдийн бодлогоор хүн ам зүйн хямралаа түргэсгэжээ.
Сүүлийн үед орон сууц, боловсролын үнэ өндөр байгаа нь Засгийн газрын хүүхдийн төрөлтийг өдөөх оролдлогыг улам бүр бүтэлгүйтүүлж байгаа юм.
Б.Бүжлхамаа