Европын зэх зээлд нийлүүлэгдэж байгаа шахмал хийн бүх хэмжээний 25 хувийг Орос нийлүүлж байна. Ингэж нэмэгдсэн нь хоолойгоор авах хийн хэмжээг бууруулсантай холбоотой гэж Коммерсантъ сонинд нийтэлжээ.
Европын орнууд хийн хоолойгоор авах хийн хэмжээгээ багасгасан бол шахмал хийн нийлүүлэлтийг жилийн турш нэмэгдүүлж ирэв. Энэ хандлагын үлгэр жишээг Новатекийн Ямал СПГ завод харуулан экспортоо 13,5 хувиар нэмэгдүүлжээ.
Европын шахмал хийн зах зээл дээр Оросын гол өрсөлдөгч нь АНУ болж байна. АНУ урт хугацааны гэрээгээр 1000 куб/метр шоог 380 доллараар нийлүүлэхээр зарлаад байгаа.
М.ЦОГТ