Жина Лоллобрижида 1927 оны долоодугаар сарын 4-нд италийн Субьяко хотноо төржээ. Гэр бүл нь санхүүгийн гачигдалтай байсан тул ирээдүйн алдарт жүжигчин захиалгаар нөхөрсөг шог, шог зураг зуран мөнгө олдог байжээ.
Тэрээр хамгийн анх том тайзнаа 1947 оны "Италийн мисс" тэмцээнд оролцон гарч байв. Тэр үед Жина уг уралдааны гуравдугаар байр эзлэсэн ба эндээс эхлэн найруулагч, продюсерүүдаас хараанд өртөж, киноны санал авч эхэлсэн байна.
Инээдмийн мелодрам "Фанфан-Тюльпан" кино гарч эхэлсэн 1952 оноос түүний алдар нэр тодорч ирэв. Зөвхөн Зөвлөлтийн прокатад гуч гаруй сая хүн тус киног үзжээ.
1950-иад онуудад Италийн хэвлэлүүд Жина Лоллобрижида, Софи Лорен, Мишель Мерсье нарын гурван жүжигчнийг орчин үеийн сексийн бэлгэдэл гэж нэрлэсэн байв. Тэдний далд өрсөлдөөн тайзнаа явагддаг байжээ.
"Эрэгтэйчүүд эмэгтэй хүнээс гоо үзэсгэлэнг биш харин хүлцэнгүйрэл ба захирагддаг байхыг хүсдэг. Үүнийг би эрэгтэйчүүдийн хэнд нь өгч байгаагүй" хэмээн хэлж байжээ.
Жина Лоллобрижида дэлхийнд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин төдийгүй мэргэжлийн гэрэл зурагчин юм. Тухайн цагууддаа Генри Киссинжер, Пол Ньюман, Дэвид Кэссид, Сальвадор Дали дээр нь Фидель Кастро нарын зураг авалтыг тэр зохион байгуулж иржээ. Бүх гэрэл зургуудаа "Миний Итали" зургийн цомогт нийтлэгсэн юм.
Алдарт жүжигчин Жина Лоллобрижида 2023 оны нэгдүгээр сарын 16-нд 95 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
М.ЦОГТ