2022 оны арванхоёрдугаар сарын 8-наас 2023 оны нэгдүгээр сарын 12-ны хооронд COVID-19 халдвартай холбоотой 59,938 үхлийн тохиолдол илэрсэн гэж Хятадын эрх баригчид мэдээллээ.
Хэвлэлийн мэдээгээр, тэдний 5,5 мянга нь амьсгалын замын өвчнөөр өөд болсон бол 54 мянган орчим нь ужиг өвчнийг COVID-19 хүндрүүлсэн тул үхлийн шалтгаан болжээ.
Нас барагчдын дундаж нас нь 80 насныхан байгаа аж.
Хятадын шинжээчид өвчний оргил үе өнгөрснийг хэлж байгаа. Харин Associated Press агентлагын онцолсноор дээрх тоонд эмнэлэгээс гадуур нас барагчдыг оруулаагүй гэжээ.
Үүний өмнө ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, Хятадын коронавирусийн үхлийн тоо нь ихээхэн бууруулсан статистик гэж байсан юм.
М.ЦОГТ