Jeep Avenger маркийн цахилгаан машиныг Европын 2023 оны шилдэг автомашин гэж 22 орныг төлөөлсөн 57 сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн баг нэрлэжээ. Энэ тухай Британийн Сarmagazine сэтгүүл өнгөрсөн баасан гаригт бичжээ.
Харин хоёрдугаар байранд Volkswagen ID.Buzz, гуравдугаар байранд Nissan Ariya шалгарав. Jeep анх удаагаа Европын нэр хүндтэй шагнал авсан хэмээн сэтгүүл онцолжээ.
"Энэ бол надад болон манай багийнханд том үнэлгээ юм. Төсөлд мянган хүн өдөр бүр шургуу, шударга ажиллан үнэлгээг өглөө. Энэ машин нь анхны цахилгаан жиип төдийгүй Европын зах зээлд зориулагдсан юм" хэмээн Европ дахь Jeep компанийн тэргүүн Антонелла Бруно хэлжээ.
Уралдааны гурван лидерийн хажуугаар финалд нь Kia Niro, Peugeot 408, Renault Austral, Toyota bZ4X/Subaru Solterra машинууд шалгаран өрсөлджээ.
М.ЦОГТ