Өчигдөр Балбад зорчигч тээврийн онгоц газардах гэж байгаад осолдож, гурав хуваагдсаны улмаас 68 хүн нас баржээ. Тус онгоцонд далан хоёр хүн зорчиж байсан байна.
15 гаруй жилийн өмнө үйлдвэрлэсэн хос хөдөлгүүртэй загвар нь нийслэл Катмандугаас ойролцоогоор 30 минутын зайд унажээ. Зорчигчдын 53 нь Балбын иргэн байжээ. Мөн Энэтхэгийн тав, ОХУ-ын дөрөв, Өмнөд Солонгосын хоёр иргэн, Австрали, Аргентин, Франц, Ирландын тус бүр нэг хүн нас барсан гэж эрх баригчид мэдэгдэв. Нисэх онгоцны багийн дөрвөн гишүүн нас баржээ.
Балбын олон хүн ийм жижиг онгоцоор улсынхаа алс хязгаарт хүрч очдог. Сүүлийн жилүүдэд ийм онгоц хэд хэдэн осолдсон гэж Нисэхийн аюулгүй байдлын сүлжээ мэдээллээд байна. Үзэгдэх орчин муу, уулархаг газар дээрх цаг агаарын хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөл байдал, флотын хөгшрөлт зэрэг нь Балбын нисэх хүчэд аюул учруулж буй юм.
Олон нийтийн сүлжээн дэх видео бичлэгүүд ослын газар дөл, хар утаа гарч байгааг харуулсан байна. Онгоц хавцал руу унасан тул яаралтай тусламжийнхан хүрэх гэж мөн удсан байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард 22 хүнтэй онгоц Покхара хотоос явган аялагчдын аялах дуртай жуулчлалын бүс болох Жомсом руу нисэх үеэр мөн осолдсон. Нислэгээс амьд үлдсэн хүн байгаагүй бөгөөд энэ төрлийн үйл явц ихэвчлэн 30 минутад болдог.
Мөн 2016 онд Покхара-Жомсомын өөр нэг онгоцонд сууж явсан 23 хүн бүгд осолд орж амиа алдсан юм.
Б.Бүжлхамаа