Хятадын хүч нэмэгдэж, Хойд Солонгос пуужингийн туршилтаа үргэлжлүүлэхийн хэрээр Япон улс олон жилийн турш үргэлжилсэн цэргийн нам жим байдлаа эргэн харахаар хөдөллөө.
Өнгөрсөн баасан гаригт Вашингтонд Ерөнхий сайд Фумио Кишида, Ерөнхийлөгч Байден нар Япон улсыг цэргийн хүчирхэг гүрэн болгохын төлөө хамтран ажиллахаа амлав. Япон цэргийн зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласнаас хойш нэг сарын дараа уг уулзалт болов. Кишида АНУ-д ирэхээсээ өмнө Европын, Их Британи, Канадын удирдагчидтай уулзаж, Японы шинэ цэргийн амлалтад хүрэхийг оролдсон юм.
Энэ алхам хэзээ ч санаанд багтамгүй зүйл байлаа. Япон Дэлхийн II дайны дараа дайн хийхээс татгалзсан. Гэвч хуучинсаг үзэлтнүүд Үндсэн хуулийн энх тайвныг дэмжигч заалтыг шинэчлэхээр олон арван жилийн турш ажиллаж байгаа бөгөөд Японы олон нийт армиа бэхжүүлэх алхмуудыг ихээхэн дэмжиж ирсэн юм.
Уул шугамандаа өнгөрсөн наймдугаар сард Хятад улс Тайванийг тойрон пуужин харвасанд Япон уурласан бөгөөд үүний тав нь Японы ойролцоо газардсантай холбоотой. Мөн Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай Сенкаку арлуудыг тойрсон Хятадын үйл ажиллагаанаас болгоомжилж байна. Япон улс Азийн аюулгүй байдлын ашиг сонирхлын гол тулгуур болно гэж найдаж буй АНУ тэнд өөрийн хамгаалалтыг хийх үүрэг хүлээсэн байгаа.
Барууны албаныхны дуу хоолойгоор дэмжлэг авсан Кишидад цэргийн амлалтаа биелүүлэхийн тулд Японы парламент болох Диетийг зөвшөөрүүлэх л үлдлээ.
Б.Бүжлхамаа
Сэтгэгдэл (1)