Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хэрэгтэй цэргийн зарим материалыг Украинд илгээхэд Швейцарь хориг тавьж байна гэж Испанийн Батлан хамгаалахын сайд хатагтай Маргарита Роблес мэдэгджээ.
Испанийн тал цаашид цэргийн тусламжийг Украинд үзүүлнэ гэдгийг хатагтай Маргарита Роблес хэлжээ.
Тэрээр "Бид төвийг сахих бодлогыг хүндэтгэж хүлээн авдаг, гэхдээ материалыг Украинд илгээхэд Швейцарийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд түүнийг бидэнд өгөхгүй байна. Цэргийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай, өнөөдөр пуужин Москвагаас Мадрид хүртэл нисэх ирэхээр болсон байна" гэжээ.
Испани энэ оны нэгдүгээр сараас эхлэн 2000 гаруй Украин цэргийг сургаж эхлэх ба үүнийгээ жил бүр хийж байхаар шийдсэн юм.
М.ЦОГТ