Японы паспортыг 2023 оны хамгийн хүчтэй биеийн байцаалт гэж үзжээ. Ийм дүгнэлтийг олон улсын консалтингийн Henley & Partners компани Агаарын тээврийн олон улсын эвслийн (IATA) албан ёсны баримтаас үндэслэн мэдээлжээ.
Тухайн мэдээгээр бол Японы иргэд дэлхийн 227 орны 193-т визгүй зорчино. Чансааны хоёрт Өмнөд Солонгос, Сингапур хоёр паспортаа үзүүлээд визгүйгээр 192 оронд зочилж болно.
Итали болон ХБНГУ хоёрын иргэдэд 190 оронд очиход виз шаардагдахгүй учир гурав дугаарт хамтран бичигджээ.
Энэ жагсаалтын хамгийн доод хэсэгт Сири, Ирак, Афганистан бичигдсэн ба тэдний иргэд 30, 29, 27 орнуудад тус тус визгүй зорчиж болно.
Б.Бүжлхамаа