2022 онд Монголд 300 мянган жуулчин ирсний талаас илүү нь Оросууд байсан гэж Монцаме агентлагийн мэдээнээс иш татан РБК хэвлэлд мэдээлэв. Өнгөрсөн онд Монголд 290,4 мянган жуулчид очсоны 145 мянга нь Оросууд байжээ.
Манай улсын жуулчны салбарын ашиг нь $350 сая доллар болжээ. Цар тахлаас өмнөх 2019 онд Монголд 577 мянган жуулчин ирж байсны 168 мянга нь Хятадууд байсан байна.
2020-2021 онуудад нийлээд 90 мянган жуулчин Монголд хүрэлцэн иржээ.
М.ЦОГТ