Сербийн лидер Александр Вучич оны тайлангаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнөө эргүүлэн татаж байгаа орнуудыг нэрлэжээ.
"Бидэнд тийм үйлдэл хийсэн есөн орон байгаа. Үүнд: Сомали, Буркина-Фасо, Габон, Эсватини, Ливи, Гвиней, Антигуа ба Барбуда, Сент-Люсия, Мальдив байгаа. Арав дахь орны хүлээж байна" гэж тэр хэлжээ.
Түүний тэмдэглэснээр, одоо 106 орон Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа, 84 орон хоёрдмол байдлаар түүнийг зөвшөөрдөг, гурван орны байр суурь тодорхойгүй гэжээ.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй бүтэц олон улсын байгууллагад элсэх хүсэлт гаргах эрхгүй гэсэн Вашингтоны гэрээг Приштина зөрчиж байгаа учраас Серби энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Вашингтоны гэрээ нь АНУ-ын оролцоотойгоор Серби, Косово хоёр харилцаагаа хэвийн болгох тухай гэрээ бөгөөд түүнийг 2020 оны есдүгээр сарын 4-нд Цагаан ордонд байгуулан гарын үсгээ зурсан юм.
2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд хүлээн зөвшөөрөгдөөгүй Косовогийн цагдаагийн 350 ажилтнууд Косовска-Митровица хотод орсон билээ. Брюсселийн гэрээгээр косовогийн цагдаа орон нутгийн захиргааны зөвшөөрөлгүйгээр сербийн районуудад нэвтрэх эрхгүй юм.
М.ЦОГТ