Ах дүү Уильямсуудын оргинал дөрвөлийн амьд сэрүүн байсан сүүлчийн гишүүн Дон Уильямс 100 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Түүний эхнэр Жанна The Hollywood Reporter хэвлэлд энэ тухай мэдээлжээ.
Дон Уильямс жамын дагуу Миссури мужийн Брэнсон хотод гэртээ таалал болжээ. Дуучин болох ах нар Энди, Дик, Боб нарын адил Айово мужийн Уолл-Лейк сууринд төржээ. Түүнийг 16 настай байхад гэр бүлийн хамтлаг 1930-аад оны сүүлчээр тайзнаа гарч иржээ. Эцэг Жейн удирдлага дор ах дүү нар радиогоор дуулж, үзэгчдийн өмнө Де-Мойны WHO, Чикагогийн WLS, Цинциннатийн WLW тайзнаа дуулж байв.
Ах дүү нар 1943 онд Лос-Анжелест шилжин ирээд MGM кино урлантай гэрээ байгуулан "Жени" (1944), "Kansas City Kitty" (1944), "Ladies' Man" (1947), "Something In The Wild" (1947) кинонуудад тогложээ.
Тэдний хамтлаг 1944 онд Бинг Кросбитай нэгдэн "Swinging On A Star" хит гаргасны дараа ах дүү нар ихээхэн ашигтай шөнийн клуб нээсний зэрэгцээ 1947-1951 онуудад Кей Томпсоны хамт аялан тоглолт хийж байгаад тарсан байна. Гэхдээ тэд янз бүрийн төслүүдэд нэгдэн нийлээд оролцсоор ирсэн юм.
М.ЦОГТ