Америкчууд Украинд хагас зуу орчим Bradley явган цэргийн байлдааны машины сайжруулагдсан загваруудаас нийлүүлхээр болжээ. Эдгээр машинууд нь Францын дугуйтай танк AMR-10RC загварын нэмэлт хүч болох ёстой юм.
Украинд Bradley хуягтын M2A2 гэсэн загвар мөн хүргэгдэнэ. Хуягтын жин нь 33 тонн, гэтэл Оросын БМП-3 нь дөнгөж 18,5 тонн аж.
Мөн түүнчлэн америк хуягт хүчтэй хуягттай ба 30 мм-ийн их бууны сум ба РПГ-7 пуужин харвагчийн цэнэгийг даахаар хийгджээ. M2A2 загвар нь 25мм-нM2421 автомат их буу, 7,62 мм-ийн М240С пулемет, BGM-71 TOW гэсэн хоёр танк эсэргүүцэх хоёр пуужингаар тоноглогджээ. Танкийн жинхэнэ эрлэг гэж америкчууд хэлж байгаа.
Үүний зэрэгцээ Берлин Киевт зенитийн Patriot пуужингийн нэг батарей, 30-50 нэгжийн Marderхуягт тээвэрлэгчээр туслахаа мэдэгдсэн. Украинчууд Туркийн үйлдвэрийн Kipri гэх дугуйт хуягтын 42 нэгжийг авна. Түүнийг Румынээр дамжуулан нийлүүлэх гэнэ.
НАТО нийтдээ Украинчуудад 250-350 ширхэг МРАП (Mine-Resistant Ambush Protected) минийн эсрэг хамгаалалттай машинууд, янз бүрийн төрлийн 200 байлдааны хуягт нийлүүлэхээр төлөвлөөд байна.
Эдгээрээр Украины зэвсэгт хүчний шинэ бригадуудыг тоноглох аж.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)