Дэлхийд болж буй үйл явдлын мэдээг тоймлон хүргэж байна.
-
Дэлхийн банк 2023 оны эдийн засгийн таамаглалыг бууруулжээ. Эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн зургадугаар сард 3 хувиар төсөөлж байснаас 1.7 хувиар буурч, уналтад аюултайгаар ойртох төлөвтэй байна.
-
Хятад улс Өмнөд Солонгос, Япон руу зорчих визийг түр зогсоолоо. Энэ нь Хятад аялагчдыг ковидтой холбоотой нэвтрэх хязгаарлалттай орнуудын эсрэг Бээжингээс хийж буй анхны хариу арга хэмжээ болж байна.
-
BMW нь 2022 онд хамгийн их борлуулалттай тансаг зэрэглэлийн автомашины брэнд байлаа. Германы автомашин үйлдвэрлэгч компани Мерседес Бензийг хоёр дахь жилдээ дараалан ялж, Хятадад EV-ийн нэр төрлөө өргөжүүлж байна. Агаарын сансрын салбарт Airbus 2022 онд номер нэг тийрэлтэт онгоц үйлдвэрлэгч гэдгээ хадгалсан билээ.
-
Coinbase ажилчдынхаа 20 хувийг халж байна. Гурав дахь удаагийн цомхотголдоо крипто бирж зах зээлийн уналтыг даван туулахын тулд 950 орчим ажлын байрыг цомхотгов.
-
Хакерууд Данийн төв банкийг онилжээ. Бусад долоон хувийн банк, тэр дундаа тус улсын хамгийн том хоёр банк үйлчилгээ үзүүлэхээс татгалзах (DDoS) халдлагад өртжээ.
-
2022 он нь түүхэн дэх хамгийн дулаан тав дахь жил болжээ. ЕХ-ны эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь Европын түүхэн дэх хамгийн дулаан хоёр дахь жил болжээ.
-
Их Британийн нутаг дэвсгэр дээр анхны сансрын хөөргөлт амжилтгүй болов. Virgin Orbit-ийн LauncherOne пуужин "гажиг"-ын улмаас тойрог замд орж чадсангүй.
-
Алтан бөмбөрцөг наадам маргаантай байсны улмаас завсарласны дараа даваа гаригт шууд эфирээр эргэн ирлээ.
-
Хятад улс шивээсний соёлыг таслан зогсоох арга хэмжээ авч байна. Хятадын төрийн байгууллагуудын олонх нь шивээстэй хүмүүс цагдаа, гал сөнөөгч зэрэг тодорхой албан тушаалд ажиллах эрхгүй гэж ажлын байрны тодорхойлолтод дурдсан байдаг.
Б.Бүжлхамаа