АНУ-ын шүүх, хууль сахиулах систем өнгөрсөн онд улам илүү эвдэрчээ. Цагдаа нар нь ямар нэгэн шалтгаангүйгээр мянга гаруй хүнийг буудан хөнөөсөн тоо баримт дэлгэгдлээ. Энэ тухай өргөн хэмжээний материалыг Оросын хэлмэгдэл харигслалтай тэмцэх сан нийтлүүлсэн байна.
Сангийн мэдээгээр, АНУ-ын хэв журам сахиулах албаны ажилтнууд мянга гаруй хүнийг буудан хөнөөсөн байв. Өнгөрсөн онд тэдний гарт энгийн иргэд өртөөгүй зөвхөн 15 хоног л байсан байна.
Цагдаагийнханд хүчирхийлэл гаргахгүй байх, боох арга хэрэглэхийг хориглох практикийг зогсоох хүсэлтүүдийг Ардчилсан нам анзааралгүй орхижээ. Дашрамд, АНУ-ын энэ жилийн төсөвт цэрэг, цагдаагийн зардал дээд зэргээр нэмэгдсэн байна.
М.ЦОГТ