Польшийн дээд танхмын сенатор Яцек Бурый TVP Info сувгийн шоуны үеэр хөтлөгчийн ширээн дээр өргөст хэмх гарган ирж, бяц даржээ.
Сенатор Польшид шатахууны үнэ бага гэж хэлсниййг шоуг хөтлөгч Милош Клечек егөөдөн "сенатор орос өргөст хэмх худалддаг бизнестэй учраас өндөр үнээр шатахуунаа авч чадна" гэжээ. Хариуд нь улстөрч түүнийг улсын телевизид ажиллан их орлоготой учраас энгийн хүмүүсийг ойлгохгүй гэж буруутгасан байна.
Тэрээр, Чи ийм ухаантай юм бол манай үүнийг чамд гэж хэлээд улстөрч халаасаа өргөст хэмх гарган ширээн дээр нь бяц дараад тэд үг хаялцаж эхэлжээ. Дараа нь Бурый студийг хаяад гараад явжээ.
М.ЦОГТ