x

Тайвань руу чиглэсэн гадаад улс төрчдийн айлчлалыг Ши дарга эрс эсэргүүцэв

Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Тайвань аралтай харилцаж байгаа гадны улс төрчдийг “галаар тоглоод байна” гэж мэдэгджээ. Учир нь өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилснаас хойш Европын улс орнуудын улс төрчид Тайваньд ар араасаа айлчилсаар байна.

Энэ 7 хоногт гэхэд Тайваний эрх баригчид Герман, Литвийн хууль тогтоогчдыг хүлээн авсан нь Хятадын дургүйцлийн гол бай болж байна.

Хятадын төрийн зөвлөлийн Тайваний асуудал эрхэлсэн газраас 2022 онд Тайваний хоолойн нөхцөл байдал хурцадлаа. Үүний үндсэн шалтгаан нь Тайваний ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид арлыг тусгаар тогтнуулах арга зам эрэлхийлж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулахдаа гадны хүчнүүдтэй хамтарч байна. Зарим улсын Хятадыг эсэргүүцэгч тодорхой хүн, бүлгүүд ч өөрсдийн ашиг сонирхлын үүднээс Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн өдөөн хатгалгатай эвлэрч, Нэг Хятад зарчмыг бүдгэрүүлэхийг оролдож байна. Хятад улс бол өөрийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө зохих арга хэмжээг авахад бэлэн байгаа гэдгийг мэдэгджээ. Мөн Хятадын засгийн газар Тайваний тусгаар тогтнох гэсэн хүчнүүдэд буруу ойлголт өгч, галаар тоглохгүй байхыг холбогдох улсуудад уриалсан байна. Хятад улс Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг, хэрвээ шаардлагатай гэж үзвэл хүчээр нэгтгэнэ гэдгээ ч үе үе мэдэгддэг юм.

Өнгөрсөн оны Пелосигийн айлчлалаас хойш Өрнөдийн орнуудаас албан ёсны төлөөлөгчид, хууль тогтоогчид Тайваньд шил шилээ даран айлчилж байгаа нь Хятадыг цэрэг зэвсгийн хүчээ харуулахад түлхэц болж байна. Тухайлбал, сүүлийн нэг сарын хугацаанд Хятад улс Тайваний эргэн тойронд цэрэг зэвсгийн хүч нөөцөө харуулсан хоёр ч удаагийн цэргийн сургуулилалт хийжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    хэрэглэдэггүй цэрэг зэвсгээр ч яахав дээ
    2023 оны 01 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top