Британийн армийн дөрвөн цэргийн нэг нь өөхлөлттэй гэж Daily Mail сонинд бичжээ.
Сүүлийн таван жилийн дотор 145 мянган Британи цэргийн албан хаагчдын 40 мянга орчим нь хэт өөхлөлттэй байгааг сонины материалд өгүүлжээ. Үүний зэрэгцээ, өөхлөлтийн улмаас эмнэлэгийн магадлалаар 5,200 гаруй хүнийг цэргээс халсан байна. Хамгийн хүнд жинтэй британи цэрэг 30 стоун (190 кг) жин татсан ба цэргийн албанаас халсан 800 цэргийн албан хаагчийн жин нь 18 стоуноос (114 кг гаруй) дээш гарсан байлаа.
2014 оноос хойш 850 цэрэгт турах эм өгсөн бол 60 цэргийг өөх соруулах мэс засалд оруулж байжээ.
Афганистанд Британийн цэргийн командлагч байсан хурандаа Ричард Кемп цэргийнхний өөхлөлтийн гол бурууг армийн удирдлагад өгчээ.
Тэрээр "Цэргийн албан хаагч эрэгтэй, эмэгтэй хамааралгүйгээр алба хаах үедээ илүү кг-аар жингээ нэмснийг зөвтгөх аргагүй. Тэр нь удирдлага таарч тохирохгүй байгаагийн гэрч юм" хэмээжээ.
Үүнээс өмнө АНУ-д шинээр цэрэгт татагдсан хүмүүсийн зөвхөн 23 хувь нь зэвсэгт хүчний шаардлагыг хангаж байгаа хэмээн мэдээлж байлаа.
М.ЦОГТ