Өчигдөр Хятад улс хилээ бүрэн нээж, хорио цээрийн хатуу шаардлагагүйгээр зорчигчдыг хүлээн авч эхэлснээр гэр бүлүүд дахин уулзалдаж байна.
Энэхүү дахин нээлт нь дэлхийн аялал жуулчлалын таатай цаг үед тохиож байна. Хятад улс мөн цагаан сарын аялал эхлэхтэй зэрэгцэн иргэддээ дахин гадаадад гарахыг зөвшөөрсөн байна.
Гэвч халдвар тархаж буй таагүй байдал нь баярын уур амьсгалтай холилдож байна. Зарим улс орнууд Хятадын вирусыг шинэ мутацид хүргэж болзошгүй гэж эмээж, ирж буй аялагчдад нэмэлт хязгаарлалт тавьж байж оруулна гэсэн юм. Мөн Хятад улсын хэмжээнд өндөр настнуудын тоо харьцангуй бага, эмнэлгийн тусламж үйлчилгээ муутай хөдөө тосгонууд дотоодын аялал ихсэх тусам эрсдэлд ихсэнэ гэсэн болгоомжлал байгаа аж.
Дэлхийн даяар улс орнууд Хятадын аялагчдад ямар шаардлага хүргүүлж байгааг сонирхуулъя.
Европын Холбоо Хятадуудыг хүлээж авахдаа шинжилгээ заавал шаардах, масктай байх шаардлага тавихыг хүчтэй дэмжиж байна.
Хонг Конг өдөр тутмын аялагчдын тоог 60 мянган хүнээр хязгаарлажээ. Мөн аялагчаас сөрөг P.C.R хариу харуулахыг шаардах болно.
Өмнөд Солонгос Хятадын жуулчдын дуртай байсан ч Чежү арал руу хийх бүх шууд нислэгээ зогсоожээ. Аялагчид P.C.R тест өгөх ёстой. Сөүлд ирэхэд нь шинжилгээ өгч, өвчтэй нь тогтоогдвол хорио цээрийн дэглэмд оруулна.
Япон жуулчдаас ирэхээс өмнө тест өгөх, ирчихээд дахин өгөх сөрөг P.C.R-ийн нотлох баримт бүрдүүлэхийг шаардаж байна..
Тайландад 2023 оны эхний гурван сард 300 мянга орчим Хятад жуулчин ирэх төлөвтэй байна. Гэхдээ тэд зорчигчдод хоёр тун вакцин хийлгэсэн байх гэдэг шаардлагатай тавьсан. Аялагчид мөн өвдвөл ашиглах ковидын эмчилгээний даатгалд хамрагдах шаардлагатай.
Б.Бүжлхамаа