Өнгөрсөн оны сүүлчээр Европын бүсэд хамгийн өндөр инфляц бүртгэгдсэн байсныг шинжээчид тогтоожээ.
Европын орнуудын 58 хувь нь өндөр төвшний инфляцтай байгааг тэдний тайлбарт өгүүлсэн байв.
Энэ үзүүлэлтийн жилийн өсөлтийн хурд 24 оронд нэмэгдэж, 15 оронд буурч, хоёр оронд хэвээр үлдсэн байна. Хамгийн өндөр инфляци Молдавт (33,6%), Украинд (26,6%), Умарт Македонид (19,8%) бүртгэгджээ.
Польшийн Ерөнхийлөгч Матеуш Моравецкий ирэх хавар өөрийн орны инфляци буурна гэсэн найдлагаа хэлсэн ба тэнд уг үзүүлэлт 17,4 хувь байгаа юм.
М.ЦОГТ