Дайны гол бүс Киевт Францчууд дугуйтай хөнгөн танк AMX-10RC болон Bastion хуягт машин нийлүүлнэ гэж Украины Ерөнхийлөгчийн оффесийн тэргүүн Андрей Ермак өөрийн Telegram-хуудаст баталгаажуулан бичжээ.
Тэрээр "Францаас хөнгөн танк болон Bastion хуягтаар туслахаар болж байгаа нь маш таатай мэдээ" хэмээн бичжээ.
Үүний өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа, Киевт дугуйтай танк AMX-10RC өгөхөөр амласан байв. Үүний зэрэгцээ тэр 2010 оноос бүтээгдсэн олон талын зориулалтай Bastion хуягт машин нийлүүлэхээр болсноо хэлсэн юм.
М.ЦОГТ