Хятад улс өөрийн улсын иргэдэд тавьж буй аялалын хязгаарлалтыг буруушааж байна.
Бээжин Хятадаас ирж буй аялагчдад тавьж байгаа арав гаруй улсын Ковид тестийн шаардлагыг эсэргүүцэж, эсрэг арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
Хятадын Гадаад хэргийн яам Канад, АНУ, Франц, Испани, Япон, Их Британи зэрэг улс орнуудад нэвтрэх шаардлагыг шинжлэх ухааны үндэслэлгүй, хэтэрхий их журамтай гэж тэмдэглэжээ. Тус яам улс орнуудыг улс төрийн шалтгаанаар хязгаарлалт хийж байна гэж буруутгаж, Хятад улс харилцан арга хэмжээ авч магадгүй гэж мэдэгдэв.
Хятадаас ирсэн аялагчдад тавих хязгаарлалтад ковид "сөрөг" гэдгээ батлах эсвэл ирэхдээ заавал шинжилгээ өгөх шаардлагатай. Гэхдээ Хятад улс өөрийн ковид журмаа өөрчлөх эсэх нь тодорхойгүй байна. Энэ ням гаригт аялал жуулчлалын хязгаарлалтыг хөнгөвчилсөн ч Хятад улс ирж буй аялагчдаас аялахаас 48 цагийн өмнө авсан сөрөг P.C.R харуулахыг шаардаж буй.
Зарим улс орнууд Бээжин коронавирусийн мэдээллийг дэлхийтэй хуваалцахаас татгалзаж, Хятадад дэгдэлт ихэссэнээс шинэ хувилбар гарч болзошгүй гэж санаа зовниж буйг дурджээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн олон мэргэжилтнүүд аялалын хязгаарлалт нь шинэ хувилбаруудыг зогсоохгүй гэж мэдэгджээ.
Блүүмбергийн мэдээлснээр, Хятадад хүмүүс ковидоор их нас барж байгаа тул чандарлах газрууд дүүрч байна гэв.
Б.Бүжлхамаа