Чех улсад орос нефтийн асуудал гарахгүй. Учир нь чехүүд хоригийг үл анзааран Оростой нийлүүлэлтийн талаар тохиролцож чаджээ.
Энд барууны орнуудын зүгээс оросын нефтийн үнийг хязгаарласанд оросуудын өгсөн хариу арга хэмжээний тухай хэлэгдэж байгаа юм. Барууныхан Орос нефтийн үнийг 60 долларын хэмжээнд хязгаарласан ба түүний дараа оросууд гэрээ хийхдээ хязгаарлалтыг заасан орнуудад нефт худалдахгүй гэсэн юм.
Чех нефтийн хязгаарлалтад орохгүй байж болох орнуудын нэг болж чадсан байна. Тэд 2024 он хүртэл орос нефтийг импортлох зөвшөөрлөө баруунаас аваад Оростой гэрээ хийжээ.
Чех улс нефтийн хэрэлээнийхээ 50 хувийг Оросоос авдаг байна.
М.ЦОГТ